Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Би
сүүлийн хэдэн өдөр нэг л үр дүнтэйгээр өдрүүдийг өнгөрөөж чадахгүй л
байна. Ер нь үр дүнтэй өдөр гэж яг юу юм бол? Миний хувьд үр дүнтэй өдөр
гэдэг нь шинэ зүйлийг сурч мэдэж ойлгож мэдрэх явдал байх. Магадгүй
олон хүний хувьд ч ийм байх. Тархинд маань сурахыг хүссэн хийхийг хүссэн
зүйлс олон байвч хаанаас яаж хэзээ эхлэхээ мэдэхгүй л эргэлзээд байна.
Эргэлзэж суусаар байтал амьдрал нэг л мэдэхэд урсаад өнгөрчих байх
гэхээс айж байна. Сая Эх орон тв-ээр Цаг  хугацаа гэдэг нэртэй баримтат
кино үзлээ. Түүн дээр нэг тархинд их нөлөөлсөн санаа нь цаг хугацаа
гэдэг хүн төрөлхтөн бидний энэ жижигхэн дэлхий дээр зохиосон хийсвэр
ойлголт юм болов уу? гэсэн үгс байлаа. Би өдөр бүр ирээдүйн талаар
боддог. Зарим хүмүүс ирээдүй өнөөдрөөс, өчигдөрөөс гэх мэтчилэн хэлдэг
энэ үнэн байх. Гэхдээ би ирээдүй гэх тэр цаг үед ямар байх ёстой юм бэ?
10, 20, 30, 40, 50 магадгүй 60 жилийн дараа би юу хийчихсэн, мөн миний
ард хоцорсон хүн төрөлхтөн юу хийхийг зөвлөсөн тийм хүн болох юм уу?
Амьдрал гэж яг юу юм бэ?
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж