Дипломат корпусын эмэгтэйчүүд уулзав

2014 оны 3 сарын 6

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан Монгол дахь гадаадын дипломат корпусын эмэгтэйчүүдийн ээлжит уулзалт өнөөдөр Улсын Драмын Эрдмийн театрт боллоо. Монгол дахь дипломат корпусын эмэгтэйчүүдийн клубээс хоёр дахь жилдээ зохион явуулсан уулзалтын өмнө Монголын уламжлалт зан заншил, соёл урлагийг харуулсан урлагийн тоглолт зохион байгуулсан юм.
Уулзалтад гадаад орноос Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэй тэргүүн, тэргүүн нарын гэргий, Дипломат төлөөлөгчийн газрын эмэгтэй дипломат нар, Гадаад харилцааны сайдын гэргий, дэд сайдын гэргий, төрийн нарийн бичгийн дарга нарын гэргий нар оролцсон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна