Хамгийн залуу генерал 38-тай

2014 оны 4 сарын 28

БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд анх генерал цол олгосон байдаг ажээ. Түүнээс хойш нийтдээ 160 алтан мөрдөстөн төрснөөс 82 нь амьд сэрүүн байгаа юм. Нийт генералуудын дотор Улсын маршал 3, Армийн генерал 1, Хурандаа генерал 8, Дэслэгч генерал 18, Хошууч генерал 105, Бригадын генерал цолтон 13 байдаг байна. Дашрамд сонирхуулахад хамгийн залуу генерал нь 38 настай Мотобуудлагын тусгай бригадын захирагч бригадын генерал Л.Онцгойбаяр бөгөөд 1944 онд Юмжаагийн Цэдэнбал 28 насандаа дэслэгч генерал болж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна