Ц.Элбэгдорж: Иргэдийн тарьсан модыг худалдаж авдаг боллоо

2014 оны 5 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн өмнөх талбайд мод тарьсан юм. Тус сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулсан бөгөөд анхны хичээлийн жилдээ сургалт явуулж буй цоо шинэ байгууллага юм.  Шинэхэн их сургуулийн хичээлийн байрны өмнөх талбайг ногоон төгөл болгох их ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эхлүүлж анхны модыг тарьсан юм.

Одоогийн байдлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт 20 гаруй мянган мод тарьж, 500 гаруй мянган тарьц бий болгожээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна