Ш.Түвдэндоржийг давхар дээлтэй болгохын эсрэг байна

2014 оны 6 сарын 2

ҮХАА-н сайд Х.Баттулга давхар дээлийн хуулийн төслийг хэлэлцэх үеэр энэ жилээс хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн намын бүлгийнхээ эсрэг санал өгсөн юм. Улмаар түүний дэмжсэн санал унасан учраас давхар дээлээ тайлж сайдынхаа суудлаас татгалзсан билээ. Харин түүний оронд хэнийг тавих талаар хэвлэлээр хэд хэдэн нэр гарах болсон ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилохоор Ерөнхийлөгчид зөвшилцөх бичиг явуулсан ч татгалзсан хариу хүлээн авлаа. Ерөнхийлөгчөөс гадна УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн гишүүд Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад томилохыг дэмжихгүй байгаа бололтой бүлгийн дарга нь давхар дээлийг тайлуулахын төлөө бодолтой байгаагаа илэрхийллээ. Харин МАН-ын бүлгийн гишүүд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байгаа ч давхар дээлийг тайлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа учраас Түвдэндоржоос татгалзах нь гарцаагүй юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна