Антонио Вивальди - Жилийн дөрвөн улирал

2014 оны 6 сарын 27

Венецийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивальди бага байхын хийл хөгжимд тун авьяастай байв. Хорин таван настайдаа сүмийн дэргэдэх асрамжийн газрын өнчин охидуудад хийл хөгжим зааж, сүүлдээ энэ оркестрийн Ospedale della Pietà удирдаачаар ажиллах болов. Итали даяар нэр нь цуурайтах болсон тэр үеэс өөрийн хийлийн концерт, сонатаа бичиж эхэлжээ. Сэтгэлгээний хувьд шинэлэг "Жилийн дөрвөн улирал" концерт нь ХIX зууны романтик чиглэлийн хөгжмийн зохиолчдын эрэл хайгуулын эхлэлийг зөгнөж цаг vеэсээ хол тvрvvлсэн байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна