Г.Буяндорж нарыг шүүх хурлыг хойшлууллаа

2014 оны 7 сарын 7

"Ноёд" группын Ерөнхийлөгч гэх Г.Буяндорж нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд эхлэх байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй гэх шалтгаанаар хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа. Г.Буяндоржийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс "Ноёд констракшн" компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүүхийн хууль бус шийдвэр гаргуулсан бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн буруутгаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна