Архангай аймагт болсон шуурганы бичлэг

2014 оны 7 сарын 29

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ний 18.30-19.00 цагийн орчимд салхины хурд 50 метр секунд хүрч, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авчээ. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна. Авто машинуудын хувьд засвар авах боломжгүй болжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, аймгийн Онцгой байдлын комисс хуралдаж, ажлын хэсэг томилж, Хашаат суманд ажиллаж байгаа юм. Үүнээс гадна аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн байгууллагаас ч холбогдох мэргэжилтнүүд ажиллажээ.

Амиа алдсан иргэний тухайд, тухайн үед БНСУ-д үйлдвэрлэсэн 2.5 тонн жинтэй ачааны автомашин жолоодон явж байсан аж. Хүчтэй салхинд авто машин явах аргагүй байсан тул зогсоож, нөмөр бараадуулаад буухаар болсон байна. Гэвч найз нь амжиж бууж, жолооч машинтайгаа хуй салхинд цохигдон, хийсч, амиа алджээ. Тэрээр нийслэлийн харьяат байсан гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна