Оюутан цэргүүд тангараг өргөлөө

2014 оны 8 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор Батлан хамгаалах яам, Монголын оюутны холбоотой хамтран энэ жилээс “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн эхний ээлжинд 42 их дээд сургуулийн 500 гаруй оюутан хамрагдсанаас эрүүл мэнд болон бусад шалгуурыг хангасан 410 залуус хээрийн сургуулилтад гарсан юм. Оюутан цэргүүд өнөөдөр Чингисийн талбайд тангараг өргөж, ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна