Хүүхдээ бүртгүүлж чадалгүй буцсан эцэг, эхчүүд олон байна

2014 оны 8 сарын 25

БСШУЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэлийг ажлын 5 хоногт багтаан хийх тул 08.29-н хүртэл үргэлжлэх юм. Бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор бид СХД-ийн 14-р цэцэрлэг, СБД-ийн 75-р дугаар цэцэрлэгээр зочиллоо. Тус цэцэрлэгүүд шинээр 20-40 хүүхэд бүртгэх боломжтой аж. Шинээр хүүхдээ бүртгүүлэх эцэг, эхчүүдийн хувьд 7 хоногийн өмнөөс дугаарын бүртгэлийг авчээ. Зарим үед хонох ч тохиолдол гарсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна