"Алтанбулаг" чөлөөт бүсийн туршилтын хугацааг сунгалаа

2014 оны 8 сарын 29

Эдийн засгийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн туршилтын хугацааг сунгах болсон талаар мэдээлэл хийлээ.

2014 оны зургадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний хооронд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд 125 мянган тонн барааг чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж, 13,6 сая төгрөгийн татвар, 62,2 мянган төгрөгийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Туршилтын хугацаанд чөлөөт бүсэд 851,5 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн орсноос 253,7 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж, нийт 7181 зорчигч, 2365 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийг нээж, үйл ажиллагааг ийнхүү эхлүүлсэн нь 2002 оноос хойш 12 жилийн турш яригдаж буй чөлөөт бүс байгуулж, хөгжүүлэх асуудал биеллээ олж байгаагийн илрэл гэж хуралдаанд оролцсон албаны хүмүүс онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна