ГССҮТ-ийн эмч нарын булхайг дэлгэлээ

2014 оны 10 сарын 10

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар улсын эмнэлгийг ашиглан өөрийн хувийн дурангийн аппаратаар, гэр бүлийн гишүүний компаниас ханган нийлүүлэлтийг чанарын баталгаажилтгүйгээр, эмийн сангаар дамжуулан нийлүүлэлт хийхгүйгээр авч хиймэл үе, имплант хэрэглэдэг байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоосон байна. Эдгээр баталгаагүй эмнэлгийн хэрэгсэл, хиймэл үе, имплантыг хагалгааны тасгийн өрөөнүүдэд өөрсдийн  “мэдэлд”  хадгалан, нэг үеийг 3500-4500 ам.доллароор үе суулгах хагалгааг хийж байсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна