Н.Энхбаяр Монголд ирлээ

2014 оны 10 сарын 10

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр дөнгөж сая буюу 22.40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган авлигын хэргээр ял аваад байсан Н.Энхбаярт уучлал үзүүлсэн юм. Тухайн үед эсийн задрал өвчинтэй болсон гэх оноштойгоор  Н.Энхбаяр БНСУ руу явсан билээ.

Бид Н.Энхбаяраас өөрийнх нь биеийн байдал болон улс төрийн нөхцөл байдлын талаар асуухад тэрээр "Түр хугацаагаар эмнэлгээсээ чөлөө авч эх орондоо ирлээ. Дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай учир эргэн БНСУ-ыг зорино. Мөн энэ хугацаанд Засгийн газрын бүтцийн асуудлаар намынхантайгаа хэлэлцэнэ гэж бодож байна. БНСУ-аас улс төрийн орогнол хүссэн гэх асуудал бол ташаа мэдээлэл юм. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн ямар шалтгаанаар ийм мэдээлэл тараасныг тодруулахад “Монголоос энэ талаар мэдээллийг өгсөн" гэж хариулсан. Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа асуудлаар ярьмааргүй байна” гэсэн юм.

Түүнийг МАХН-ын гишүүд тосч авлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна