Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг шүүх хурал боллоо

2014 оны 10 сарын 13

“Шинэ үе” продакшны жүжигчид болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд өнөөдөр 08.30 цагт эхэлсэн ч дахин хойшиллоо. Шүүгдэгч Д.Оюунтуулын өмгөөлөгч ирээгүй учир шүүх хурлыг гурав хоногоор буюу энэ сарын 16-ныг хүртэл хойшлууллаа. Мөн шүүгч: “Шүүх хурлыг дараагийн удаа хойшлуулахгүй. Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг Монгол Улсын хилээр гарахгүй байхыг шүүхээс анхааруулж байна.” гэв.

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар Орхон аймагт тоглолтоор явж байхдаа маргалдаж, улмаар бие бие рүүгээ буцлам халуун ус цацаж  хүнд гэмтэл учруулсан гэх хэргийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн шалгасан юм.

Д.ЖАРГАЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна