Б.Суманчулуун, Н.Адьяабат нар допингийн шинжилгээнд бүдэрлээ

2014 оны 10 сарын 13

Энэ жилийн улсын баяр наадамд барилдаж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг өнөөдөр МҮБХ-ноос зарлалаа. Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын анхны начин цолтноор тодорсон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, улсын начин Б.Суманчулуун, мөн шинээр начин цолны болзол хангасан Архангай аймгийн харьяат Н.Адьяабат нар допинг хэрэглэсэн нь хоёр сорьцын шинжилгээгээр тогтоогджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна