Онцгой байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

2014 оны 10 сарын 22

Хил орчмын гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хоёр улсын ард иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол, Оросын хамтарсан комиссын ээлжит XIII их хурал өнөөдөр эхэллээ. Энэ он гарсаар Монгол Улсын хэмжээнд 17 аймгийн 74 суманд 178 удаагийн ой, хээрийн түймэр гарч 3491 га ой, 1,603,958 га хээрийн бүс шатсан бол хоёр улсын хил орчимд 4 удаагийн түймэр гарч 14011 га хээрийн бүс сүйдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна