Мобиком хариуцлага хүлээх үү?

2014 оны 10 сарын 24

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр А.Бакей гишүүний утсан харилцаанд асуудал гарч, өөрийнх нь өмнөөс бусад руу мессеж ирсэн талаар мэдээлэв.

Тэрээр “Миний утсаар, миний тойргийн гишүүдэд зүй бус бүдүүлэг мессеж илгээсэн байна. Мобикомын утасны дугаартай, нэр бүхий хэдэн гишүүний өмнөөс мессеж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд, хууль тогтоогч гишүүний бүрэн эрхэд халдаж буй хэрэг. УИХ-ын гишүүний утаснаас хүртэл өмнөөс нь мессеж бичиж болж байгаа юм бол жирийн иргэдийн утсан харилцаа юу болж байх билээ. Мобикомын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалдаг газар гэж байна уу. УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх эрхтэй. Би ч өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Иймд энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй”  гэсэн юм.

Хуралдааны дарга З.Энхболд ч мөн үүнийг хүлээн зөвшөөрч, “Миний утаснаас над руу мессеж ирсэн. Би Тагнуулын Ерөнхий газрын Б.Ариунсанг дуудаж үүрэг өгсөн. Хүний утаснаас мессеж бичдэг зүйл байгаа бол том асуудал байна. Үүнийг олж тогтоо гэх үүрэг өгсөн” гэж мэдэгдэв.

Энэ талаарх А.Бакей гишүүний тайлбарыг хүргэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна