Тагнуулын ерөнхий газар мессежийг шалгаж эхэлжээ

2014 оны 10 сарын 24

УИХ-ын дарга З.Энхболд “Мобиком” групп УИХ-ын гишүүдийн утасны дугаараас мессеж явуулсан ноцтой үйлдлийг шалгахыг Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгосон. Энэ дагуу Тагнуулын ерөнхий газар хэвлэлийн бага хурал зарлаж, улс төрийн зохион байгуулалттай байж болзошгүй энэхүү үйлдлийг нарийвчлан шалгахаа өнөөдөр мэдэгдлээ.

“Мобиком” групп мөн энэ асуудлаар өнөөдөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын 20 хэрэглэгчийн дугаарыг ашиглан, мессеж илгээснийг тогтоогоод байгаа ажээ. Гэвч эдгээр дугаараас хэдэн хүнд уг мессеж хүрснийг тодруулаагүй байна. Тиймээс Румын улсын "Водафон" үүрэн телефоны операторын чухам ямар дугаараас уг мессежийг илгээсэн болох, Монгол Улсын үүрэн операторын сим карт юм уу, өөр төхөөрөмж  ашигласан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа гэсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна