Н.Алтанхуягийг их хурлаараа өөрчилнө

2014 оны 11 сарын 9

АН-аас өнөөдөр ҮЗХ-ны хурал, түүгээр шийдсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

 

ҮЗХ-ны 228 гишүүнээс 31 нь төрийн захиргааны болон тусгай албан хаагч болсон учраас автоматаар гишүүнчлэлээсээ хасагдаж, үлдсэн 194 гишүүнээс 174 нь буюу 89 хувь хуралдаанд оролцсон байна.

 

АН Их хурлынхаа товыг арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр зарласан бөгөөд энэ үеэр намын даргын асуудлыг хэлэлцэх гэнэ. Их хурлыг зохион байгуулахаар ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.

 

Харин "Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн, дэмжээгүй. Тиймээс эдгээргишүүдэд хариуцлага тооцох эсэх нь нээлттэй хэвээр үлдэж байна" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна