Ерөнхий сайд хэн болох вэ?

2014 оны 11 сарын 11

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцсэн. Өмнө нь Ерөнхий сайдад Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, “Шонхор”-оос С.Эрдэнэ, “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр, “МҮДН”-ээс Р.Амаржаргал нарын нэр яригдаад байсан. Харин өчигдрөөс УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан нарын нэр дуулдаж эхэлсэн. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг ЗГ-ыг огцруулахад нөлөө үзүүлсэн УИХ-ын гишүүдээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдрийн УИХ дахь Ардчилсан намын Бүлгийн гишүүдийн тайлбарласнаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарыг дэвшүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатын нэрийг дэвшүүлсэн байна. Гэхдээ Д.Ганбат гишүүний хувьд бүлгээсээ дэмжлэг авах боломжгүй, гол өрсөлдөөн дээр нэр дурдсан хоёр нэр дэвшигч дээр хуваагдана гэх мэдээлэл байна.Намын даргын хувьд эсрэг кноп дарсан гишүүдээ хасна гэж зүтгэвэл Р.Амаржаргал хасагдах бололтой. Харин бүлгийн гишүүдийн хувьд Р.Амаржаргалыг дэвшүүлэх нь дундын хувилбар гэж үзэж байгааа бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна