Маргаашнаас ОХУ руу визгүй зорчино

2014 оны 11 сарын 13

Монгол Улсын болон ОХУ-ын иргэд харилцан зорчих нөхцөлийн  тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр байгуулсан. Тус хэлэлцээр маргаашнаас буюу энэ сарын 15-наас эхлэн хүчин төгөлдөр болсноор хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих боломжтой болж байна.

Гэхдээ визгүй зорчих нийлбэр хугацаа нь иргэн тухайн улсад анх зорчсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна