Вьетнам засварын газруудад шалгалт хийлээ

2014 оны 11 сарын 19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2014 оны хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 55 “Вьетнам кузов засвар”-ын газар шалгалт хийжээ. Нийслэлд 150 орчим “Вьетнам кузов засвар”-ын газар байдаг байна.

Шалгалтаар нийт 904 зөрчил илрүүлж, 53 аж ахуйн нэгжид 607 заалт бүхий 53 улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн бол 35 аж ахуйн нэгж, долоон албан тушаалтанд нийт 6 сая 72 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна