XIII зууны Монголын их хаадын шүншиглэсэн эрдэнэс олдлоо

2014 оны 11 сарын 19

1948-1949 онд Хархорум хотын талбайд өргөн хэмжээний малтлагын ажил анх гүйцэтгэсэн Монгол-Зөвлөлтийн хамтарсан судалгааны ангийн судлаачид энэ хотын их хэрмийн дотор, баруун өмнөд өнцөгт нь орших тусгай хэрэмт цогцолборын төв дундах том барилгын үлдэгдлийг хэсэгчилсэн байдлаар малтан судалж, уг барилгыг Өгэдэй хааны “Түмэн амгалант орд” хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч энэ барилга нь хааны орд харш бус, харин 1235/36 онд суурийг нь тавьж, 1256 онд барьж дуусган 1346 онд эзэн хааны зарлигаар „Юань улсыг мандуулах асар“ буюу “Цогт их сүмийн гэр” хэмээх нэр хайрлаж дурсгалын хөшөө босгосон бурхан шашны аварга том сүмийн үлдэгдэл болох нь Монгол-Германы хамтарсан археологийн экспедицийн үйл ажиллагааны үр дүнд олон баримтаар нотлогджээ. Монгол-Германы хамтарсан экспедицийн 2014 оны малтлага судалгаагаар Язгуурын таван бурханы ивээл дор Их Монгол Улс үүрд мөнх мандан бадарч байхын бэлгэдэл болсон энэхүү сүмийн довжоо суурин дороос XIII зууны үед их хаадын аравнайлж хийсэн шүншигийг олж илрүүлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна