Тахарууд шүүгчдийн хооронд үл ойлголцол үүссэн үү?

2014 оны 11 сарын 24

Шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий Монгол Улсын Тахарын алба байгуулагдаад даруй арван сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд цөөнгүй шүүгчээс тахарууд шүүгчдийг илүү цагаар ажиллахад таагүй ханддаг, ажлын цаг дуусмагц ажлын байраа орхин явах шаардлага тавьж байгаа зөрчил цөөнгүй гарч байгаа гэж гомдол гаргасан байна. Энэ асуудлыг Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяраас тодруулахад “Шүүгчид илүү цагаар ажилласан тохиолдолд тухайн шүүхийн Тамгын газарт урьдчилан мэдэгдсэн байх шаардлагатай.  Ингэсэн тохиолдолд ямар ч асуудал үүсэхгүй” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна