2020 он гэхэд элэгний С вирусын өвчлөлийг устгана

2014 оны 11 сарын 28

Монгол улс элэгний хорт хавдар өвчний улмаас амь насаа алдаж буй иргэдийн тоогоор дэлхийд нэгдүгээр байранд орж байгаа. Элэгний өвчлөлөөр манай улсад жилд 2500 хүн амь насаа алддаг байна. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Элэгний С,В вирусны эсрэг эмийг АНУ-аас оруулж ирж буй албаныхантай уулзлаа. Энэхүү эмийг Эрүүл мэндийн яам бүртгэж, дэмжсэнээр 2020 он гэхэд элэгний C вирусын өвчлөлийг устгаж элэгний хавдар, хатууралтын нас баралтыг 80 хувиар бууруулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна