"Танхим"-ынхан шөнө дөл болтол хуралдлаа

2014 оны 12 сарын 9

МҮХАҮТ-ын ээлжит XIX их хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдлаа. Соёлын төв өргөөнд болсон хурлаар МҮХАҮТ-ыг удирдах удирдлагуудыг сонгож байгаа бөгөөд өчигдөр нилээд орой МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга буюу ерөнхийлөгчөө сонгосон байна. МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн даргад С.Дэмбэрэл, О.Амартүвшин, Б.Лхагважав нар нэр дэвшиж, С.Дэмбэрэл нэрээ татсанаар санал хураалтаар Б.Лхагважав МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Хурал өчигдөр бусад удирдлагуудаа сонгох төлөвлөгөөтэй байсан ч  тайлан болон танхимын дүрмийг шинэчлэх асуудлыг хэлэлцсээр оройтсон тул МҮХАҮТ-ын дарга, орлогч дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг өнөөдөр сонгохоор болсон байна.

МҮХАҮТ-ын даргад нэр дэвшигчид:

-М.Оюунчимэг
-Б.Хаш-Эрдэнэ
-В.Отгондэмбэрэл
-Б.Мөнхцэлмэг

МҮХАҮТ-ын Орлогч даргад нэр дэвшигчид:

-Ц.Янсанжав
-Ч.Нэргүй
-Т.Золбоот
-М.Сарандаваа
-С.Бат-Эрдэнэ

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшигчид:


-Э.Оюунтэгш
-С.Мөнхбат

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна