Б.Есүгэн охины аавын гомдлыг хэлэлцэж эхэллээ

2014 оны 12 сарын 10

Барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс Б.Есүгэн охин амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан. Харин шүүхээс гэм буруутай этгээдүүдэд ял оноогоод байсан ч Б.Есүгэн охины аавын гаргасан гомдлыг дөнгөж сая Дээд шүүх хэлэлцэж эхэллээ. Шүүх хуралдаанд хохирогчийн аав Ц.Батсайхан, шүүгдэгч Д.Болдын өмгөөлөгч М.Энхбаяр, ялтан Б.Буянтэгшийн өмгөөлөгч н.Дэмбэрэллхагва нар оролцож байгаа юм. Бид шүүхийн шийдвэрийг эргэн мэдээллэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна