Нураасан сургуулиудаа хэзээ барих вэ?

2014 оны 12 сарын 18

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр хүүхэд хичээллэх боломжгүй гэдэг нь тогтоогдож улсын III болон XI сургуулийг НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн 2012 оны шийдвэрээр нурааж яаралтай дахин шинээр сургууль барих шийдвэр гарсан.

Хэдий гурван жил өнгөрч байгаа ч төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс өнөөдрийг хүртэл сургуулиудын барилга ашиглалтад ороогүй байгаа юм. Одоогоор гуравдугаар сургуулийн 1400 гаруй сурагч IV болон XVI сургуулийн нэг давхарт, харин XI сургуулийн 600 гаруй сурагч 31 дүгээр сургуулийн арын корпуст хичээллэж байгаа юм.

“Ийнхүү сургуулийн барилгыг цаг тухайд нь бариагүйгээс сурагчид багахан зайд шахцалдан сууж хичээллэдэг, биеийн тамир, дуу хөгжим,  технологийн хичээл орох заалгүй, суралцах орчин нөхцөл муугаас болж цөөнгүй сурагчид өөр сургууль шилжсэн зэрэг багагүй хүндрэл гарч байгааг” багш ажилчид хэлж байна.

Харин салбарын сайд Л.Гантөмөр хоёр сургуулийг барих төсөв шийдэгдсэн. III сургууль ирэх оны дөрөвдүгээр сард харин XI сургуулийг ирэх хичээлийн жил гэхэд ашиглатад оруулах үүрэг өгсөн гэж мэдэгдэж байна.

Ямартай ч III сургуулийн барихад шаардагдах зургаан тэрбум, харин  XI сургуулийг барих 3.5 тэрбум төгрөгийг бүрэн шийдвэрлэсэн байна. Харин одоо тендерт шалгарсан компаниуд барилгыг төлөвлөсөн хугацаандаа барьж ашиглалтад оруулахыг хүлээх л үлджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна