“Их өргөө аравт” баг тэргүүлэгчдийг хожлоо

2014 оны 12 сарын 25

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн ээлжит тоглолт өчигдөр Спортын төв ордонд боллоо. Энэ өдрийн эхний тоглолтод 6 тоглолтоос 5 хожил аваад байсан Төв аймгийн “Төв ургац” баг “Их өргөө аравтууд” багтай тоглолоо. “Төв ургац” баг 1 хожигдолтой бол “Их өргөө аравтууд” 1 хожилтой байсан юм. Энэхүү тоглолт ихээхэн өрсөлдөөнтэй болж, 92:86 онооны харьцаагаар “Их өргөө аравтууд” хожиж, хоёр дахь хожлоо авлаа. Тоглолтын 3-р үе 69-69-өөр тэнцээгээр өндөрлөж, дөрөвдүгээр үед “Их өргөө аравтууд” тэргүүлэгчдээс илүү байж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.

Аравтуудаас багийн лидер Д.Мөнхтүвшин 36 оноо, 5 оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлсэн бол ОУХМ Ш.Сэдбазар 16 оноо, 6 самбар авчээ. Мөн Aundre Williams 17 оноо, 18 самбар, Б.Билгүүн 12 оноо, 6 оновчтой дамжуулалт, Jordan McCoy 9 оноо, 14 самбар авчээ. “Төв ургац” багаас Donald Boone 19 оноо, 7 бөмбөг таслалт, Holmes Junior 17 оноо, 15 самбар, Д.Дэлгэрням 17 оноо, 8 самбар, Мөнхтөр 14 оноо, 6 самбар, Ц.Мэргэн 7 оноо, 10 самбар авсан.

Хоёр дахь тоглолт “Сентоза арслангууд”- “Эрдэнэдрийлинг Ригс” багуудын хооронд болж, 92:95 онооны харьцаагаар ригсчүүд хожлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна