Эрдэмтэд 30-нд жагсана

2014 оны 12 сарын 25

“Шинжлэх ухаанаа аваръя” түр хорооноос өнөөдөр “Шинжлэх ухаан сүйрэх үү?” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. Учир энэ сарын 19-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэгийн шинжлэх ухааны салбарт хийх бүтцийн өөрчлөлт, цомхотголтой шинжлэх ухааны салбарт ажиллагсад санал нийлэхгүй байгаа ажээ.

ШУА-ийн бүтцийг өөрчилсөнөөр нийт 600 сая төгрөгийг хэмнэнэ гэж үзсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа тухай энэ үеэр дуулгасан юм. Мөн тэд нийт эрдэмтэдээ төлөөлж Ерөнхий сайдад шаардах бичиг өнөөдөр гардуулах юм байна.

Ийнхүү ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцсэн эрдэмтэд энэ сарын 30-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна