Хамгийн гоё шинэ жил

2014 оны 12 сарын 27

Шинэ жилийн баяр хүн бүрт өөрийн гэсэн нандин гэгээлэг дурсамжууд сэргэж, баяр баясал хайр аз жаргалыг авчирдаг болохоор хүн бүхэн 31-ны өдрийг тэсэн ядан хүлээдэг. Албан байгууллага, найз нөхөд, анги хамт олноороо нийлж тэмдэглэдэг болохоороо ч тэрүү шинэ жил бүхэн сайхан. Гэвч энэ орчлонгийн хамгийн гоё шинэ жил бол цэцэрлэгийн найзуудтайгаа тэмдэглэсэн хүүхэн насны минь шинэ жил байжээ.

Багшийнхаа зааж өгсөн дуу, шүлгийг ягштал цээжилж яг л өөрийнхөөрөө хэн нэгнээс санаа зовох, ичих зүйлгүйгээр түүнийгээ уншиж, дуулж баярлан хөөрч ээж аав найз нөхөддөө бэлэг барьж буй нь үнэхээр гайхалтай.

“Цас мөсний орноос Цан хүүрэг савсуулсаар” хэмээн өвлийн өвгөн хүнгэнүүлэн ярихад үнэхээр л цаа бугаа хөлөглөөд цасны орноос ирчихсэн юм шиг итгэж, түүний өөрийнх нь нэрийг дуудан бэлэглэсэн чихэр жимсийг амтархан идэх нь өхөөрдөм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна