Ц.Элбэгдорж: Бид дэлхийн зах зээлд гарах нь чухал

2015 оны 1 сарын 7

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үндэсний бизнес эрхлэгчидтэй уулзалт хийлээ. Уулзалт "Туушин" зочид буудлын "Соёмбо" танхимд болсон юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ, эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжих” зорилтын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн тэргүүн ийнхүү үндэсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулжээ.

 

Уулзалтад Аж үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн Ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, мод, хэвлэл, сав баглаа боодол, цемент, бетон, төмөр, барилгын материал, мал аж ахуй, газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний мэргэжлийн холбоод, Эрдэнэт үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Сүү ХК, Дархан нэхий, Мон-Сүү ХХК, Монголшевро, Говь ХК, Гоёо ХХК, Гацуурт ХХК, Газар шим ХХК, MCS, Тесо зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна