III амаржих газрын барилгын төсвийг шийдвэрлэхийг хүслээ

2015 оны 1 сарын 17

УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн гишүүд буюу Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, З.Баянсэлэнгэ нар өчигдөр II, III амаржих газруудын нөхцөл байдал, үйл ажиллагаатай танилцлаа. Гишүүдийн зүгээс Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндлэх дөхсөн энэ үеийг далимдуулан амаржих газруудын нөхцөл байдлыг судлах, тулгамдаж буй бэрхшээлийг олон нийтэд мэдээлэх зорилготой гэж байсан юм.

 

III амаржих газрын ерөнхий эмч Д.Бат-Очир "Нэн тэргүүнд III эмнэлгийн шинэ байрыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай байна. Мөн 2015 оны эмийн төсөв тасарснаас эмчилгээ үйлчилгээ явуулахад бэрхшээлтэй байгаа учраас төсвийн тодотголын үеэр энэ мөнгийг шийдвэрлэж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсч байгаа юм.  Эмнэлэг маань 45 ортой атлаа бусад амаржих газраас илүү ачаалалтай ажиллаж байна" гэж байсан юм. 45-хан ортой төрөх эмнэлэгт Баянзүрх дүүргийн 300 мянган хүн амын төрөлтийг хүндрэл бэрхшээлгүй шийдвэрлэж, эсэн мэнд амаржуулж байгаад эмэгтэй гишүүд талархаж,  төрөх эмнэлгийн шинэ барилгын төсвийг шийдвэрлэж өгөхөөр ажиллахаа мэдэгдэж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна