Хайгуулын лиценз олголтонд маргаан үүсэв үү?

2015 оны 1 сарын 26

Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж Хайгуулын тусгай зөвшөөрлийг зургаан жилийн дараагаар олгохоор болж, өнөөдрөөс эхлэн цахимаар өргөдлийг нь хүлээн авч эхэллээ.

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгох бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар 106 лиценз олгохоор шийдвэрлэсэн байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газар өнөөдрөөс эхлэн зөвшөөрөл хүссэн өргөдөл хүлээн авч, шийдвэрлэж эхлэсэн юм. Харин энэ тал дээр “сайт нь гацсан, эргээд ажиллахдаа 30-40 компани бүртгэгдчихсэн байсан” гэсэн гомдол бидэнд ирсэн юм. Тиймээс энэ талаар тодрууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна