Нөөцийн мах хэзээнээс худалдаалах нь тодорхойгүй байна

2015 оны 1 сарын 26

Энэ сарын 25-наас нөөцийн махыг худалдаалж эхлэнэ гэж мэдэгдэж байсан ч хэзээнээс хэдэн төгрөгний ханштайгаар худалдаалах нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нөөцийн мах бэлтгэж байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Одоогоор “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах Маркет” 1845, “Эй Энд Ди Эм” 2580 тонн мах нөөцлөөд байгаа аж. “Эй Энд Ди Эм” компанийн захирал Ш.Ганбаатар "Энэ жил нөөцийн махны үнэ өмнөх жилийнхээс нэмэгдэхгүй" гэж байлаа. Харин махыг хэзээнээс хэдэн төгрөгийн ханштайгаар худалдаалахыг ХХААЯ-ныхан бэлтгэгч компаниудтай өнөө маргаашгүй хуралдан эцэслэх гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна