М.Даваажаргалд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 2 сарын 17

Мэргэжлийн сумогийн их аварга Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

М.Даваажаргал нь мэргэжлийн сумогийн ертөнцөд 33 түрүү авч, дээд амжилтыг тогтоогоод байгаа юм. XX зуунд түүний аав, олимпийн мөнгөн медальт /1968 он, Мехико/, үндэсний бөхийн дархан аварга Ж.Мөнхбат Хөдөлмөрийн баатар цолыг төр, түмнээсээ хүртэж явсан бол XXI зуунд түүний хүү хөдөлмөрөө үнэлүүлж, БААТАР боллоо.

Зуун дамжсан баатрууд, удам дагасан их бөхчүүд, их аваргууд эцэг, хүү хоёр байх эрхэм учрал ховор юм. Тиймээс өнөөдөр Чингисийн талбайд аав хүү хоёр баатарт хүндэтгэл үзүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна