Өлсгөлөнгөө зогсоохгүй гэв

2015 оны 2 сарын 17

Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь “Ноён уул”-ыг ухаж алт олборлохыг эсэргүүцсэн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, “Босоо хөх монгол” бүлгэмийн найман гишүүн өлсгөлөн зарлаад зургаа хонож байна.

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн санал авч чадаагүй тул төслийг Засгийн газар луу буцаасан.

Харин хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаж байгаа хөдөлгөөнийхөн урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулахгүй гэх эцсийн шийдвэр гарахаас өмнө өлсгөлөнгөө зогсоохгүй гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна