Шагийн билетийн үнэ 65 мянгад хүрчээ

2015 оны 2 сарын 18

Билгийн тооллын XVII жарны "галзууруулагч" хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан өнөөдөр 14.00 цагаас "Бөхийн өргөө"-нд эхэлнэ. Барилдааны тасалбар авах гэсэн иргэд өчигдрийн 20.00 цагаас эхлэн дугаарлаж, одоо ч урт дараалал үүсгэсэн хэвээр байна.

Сар шинийн бөхийн барилдааны тасалбарын үнийн тухайд 20-25 мянган төгрөгийн ханштай байна. Хэдийгээр нэг хүнд олон тоогоор билет зарахгүй гэж барилдаан болох өдөр тасалбарыг худалдаж байгаа ч "Бөхийн өргөө"-ний үүдэнд шагийн билет 60-65 төгрөгийн ханштайгаар их хэмжээгээр худалдаалагдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна