Дахин шүүх байгуулах төсөв бий юу?

2015 оны 3 сарын 2

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэгдэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно...” хэмээх заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд, "Хууль зөрчсөн" гэх дүгнэлтийг гаргасан. Ингэснээр Шүүх байгуулах тухай хуулийн холбогдох заалтууд ирэх долдугаар сарын 1-нээс эхлэн давж заалдах шатны шүүх, дүүргийн зарим шүүх, захиргааны хэргийг анхан шатны зарим шүүхүүдийг татан буулгаж өөрөөр хэлбэл шинээр байгуулагдсан дагнасан шүүхүүд хэргийг хянан хэлэлцэх боломжгүй болох юм.

 

Нэгэнт хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хууль нь хуульчдын төдийгүй иргэдийн талархлыг хүлээж байгаа тул УИХ-ын хаврын чуулган эхлэхэд Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдээд байгаа гэдгийг ШЕЗ-ийн удирдлагууд мэдэгдэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна