Гэр хороололд хүчирхийлэл их байдаг

2015 оны 3 сарын 4

Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах зорилгоор дүүргүүдийн дэргэд “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийг байгуулсан байдаг. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийлэлийн гаралт ихэсч, улам зэрлэгшиж байгаа нь сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс харагдаж байгаа юм. Тиймээс бид бүхэн БЗД-ийн “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв”-ийн мэргэжилтэнтэй уулзаж ярилцлаа.

Хороо бүрийн засаг дарга нарын удирдсан “Хамтарсан баг” гэж ажилладаг байна. Энэ нь тухайн хорооны айл өрхүүдээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай хүмүүсийг бүртгээд, улмаар зарим тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгддэг байна. Харин гэр хороололд архидан согтуурах, ажилгүйдэл их учир хүчирхийлэл гэж хэлж болох зүйлүүд өдөр бүр айл болгонд шахуу гардаг хэмээн хорооны цагдаа учирлаж байсан юм.

БЗД-ийн Цагдаагийн II хэлтэс л гэхэд гэр бүлийн орчинд агсам тавьсан, зодсон, зодуулсан гэх дуудлагаа бараг хүчирдэггүй гэдгээ хэлж байсан. Мөн энэ оны эхний нэг сарын байдлаар л гэхэд 139 удаагийн дуудлага дээрх байдлын улмаас иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна