Бэлгийн хүчирхийллийг ихэвчлэн хамаатнууд нь үйлддэг

2015 оны 3 сарын 9

Дөрвөн настай охин хүчирхийлэлд өртөж нас барснаас хойш нийгэм даяараа гэр бүлийн хүчирхийллийн тухай ярьж, түүнээс хэрхэн сэргийлэх, хүчирхийллийг мэдсэн л бол цагдаагийн байгууллагад мэдэгддэг байх гээд олон зүйлийг ярьж байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар болсон. Өсвөр болон бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх тохиолдол огт буурахгүй байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.

Өнгөрсөн онд л гэхэд 74 хүн бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс 18 нь бага насны хүүхэд байжээ. Харин бэлгийн хүчирхийллийг ихэнхдээ ураг төрлийн буюу ойр дотны хамаатан садангууд нь үйлддэг байна.

2009 оноос өнөөдрийг хүртэл нийтдээ гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаа алдсан 71 тохиолдол гарчээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна