ИЗНН-ын 15 жилийн ой тохиож байна

2015 оны 3 сарын 9

Иргэний Зориг-Ногоон намын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож байна.Ойн арга хэмжээний хүрээнд намын гишүүд, дэмжигчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэн, Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөсөн юм.

Мөн 15 жилийн ойн баярын хурлаа хийж, намын  даргын бүрэн эрхийн хугацааны тайланг хэлэлцэж, Намын Үндэсний хорооний гишүүдэд нэр дэвшигчдийг сонгож, Үндэсний хороог байгуулах, тогтоолын төслийг батлах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна