11 тэрбумыг нөхөн олговор гэв

2015 оны 3 сарын 12

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос “МАН-ын байрыг барихад улсын төсвөөс олгосон 11 тэрбум төгрөгийг буцаан төлүүлэх хэрэгтэй” гэсэн мэдээлэл хийсэн. Харин энэ талаар өнөөдөр МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. МАН 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалаас өмнөхөн намынхаа байрыг үнэлүүлсэн бөгөөд тэгэхэд арав гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байна гэсэн тооцоо гарч байсан гэдгийг тэд хэлж байлаа.

 

Энэхүү 11 тэрбум төгрөг нь зөвхөн МАН-д олгосон нөхөн төлбөр бөгөөд бусад хувь хувь, албан байгууллагад тус тусад нь нөхөн олговор олгоод явсан гэдгийг мөн хэлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна