"СӨХ-ны Дээд зөвлөл" ТББ хууль зөрчсөн үү?

2015 оны 3 сарын 13

ШӨХТГ-аас “Сууц өмчлөгчийн холбооны Дээд зөвлөл” гэх ТББ-ыг  өнгөрсөн арван жилийн хугацаанд нийт 500 гаруй сая төгрөгийг хууль бусаар иргэдээс хураан авсан” гэх үндэслэлээр татан буулгах, хууль бусаар олсон мөнгийг иргэдэд буцаан олгуулахыг шаардан шүүхэд өгсөн. Гэвч УИХ-ын гишүүн Д.Арвинаар удирдуулсан энэхүү байгууллага шүүхдэлцэхээс татгалзан эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Тус гэрээнд зааснаар "Монголын сууц өмчлөгчдийн холбооны Дээд зөвлөл" ТББ нь хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээсэн аж. Гэтэл тэд гишүүнчлэлийн татвар авч санхүүжсэн хэвээр байгаа учраас энэхүү байгууллагыг дахин шүүхэд өгөөд байгаа юм. Харин СӨХ-ын дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүд өнөөдөр энэ асуудлыг эсэргүүцэн СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийн мэдээлснээр жилд 49 сая төгрөг олж тэрхүү мөнгөө ном хэвлүүлэх сургалт хийх зэрэг зарцуулдаг гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна