Зүүн Тиморын хариуг маргааш өгнө

2015 оны 3 сарын 16

ОХУ-д болох 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдаж байгаа. Манай улсын хувьд Зүүн Теморын багтай маргааш өөрийн талбайдаа хариу тоглолтоо хийх гэж байгаа юм. Зүүн Теморын талбайд болсон эхний тоглолтод манай 4-1-ийн харьцаатай хожигдсан юм. Үүнд цаг агаарын байдал ихээхэн нөлөөлсөн гэдгийг шигшээ багийн дасгалжуулагч хэлж байна.

Манай шигшээ энэ удаад өөрийн талбайдаа бөмбөг алдалгүй 3 бөмбөгийн зөрүүтэй хожих шаардлага байгаа. Харин бөмбөг алдсан тохиолдолд 4 гоолын зөрүүтэй хожиж байж цаашид тоглох эрхтэй болох юм.

Хариу тоглолт маргааш буюу 3-р сарын 17-ны 16.00 цагаас болох юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна