"Улаанбаатар Мед" эмнэлэг нээлтээ хийлээ

2015 оны 3 сарын 16

Дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололт, технологийн дэвшлийг ашиглан, Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний дэвшилтэт туршлагуудыг шингээсэн, улсдаа тэргүүлэх зэргийн болон гадаадын хөгжингүй оронд мэргэжил дээшлүүлсэн туршлагатай эмч мэргэжилтнүүдтэй, үйлчлүүлэгчийн тав тух, сэтгэл ханамжийг дээд зэргээр хангасан “Улаанбаатар Мед” эмнэлэг өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Тус эмнэлэг нь нотолгоонд суурилсан, эрсдэлгүй, чанартай цогц үйлчилгээндээ Япон улсын эрүүл мэндийн үйлчилгээний шилдэг арга туршлагуудыг өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийн хэрэгцээнд тохируулан нутагшуулахаар ажиллаж байга анхны нэгдсэн эмнэлэг болж байгаагаараа онцлог юм.a

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна