"Марко поло"-д 50 гаруй монгол жүжигчин тоглоно

2015 оны 3 сарын 27

АНУ-ын Netflix компанийн бүтээл “Марко Поло” олон ангит кино Холливудад нээлтээ саяхан хийж, монголчуудын баяр бахдалыг нэг хэсэгтээ л төрүүлсэн. Учир нь тус киноны Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглосон билээ.

 

Харин тус олон ангит киноны хоёрдугаар ээлжмийн зураг авалт энэ зургадугаар сард эхлэх бөгөөд энэ удаад монголоос 3-4 гол дүрийн жүжигчин авахаар болсон бол 50 орчим олны хэсгийн жүжигчдийг ч гэсэн монгол жүжигчдаас сонгон шалгаруулах аж. Гэсэн ч одоогоор шалгаруулалтын эцсийн дүн хараахан гараагүй байгаа юм. Мөн киноны зохиолч, продюсерын ярьж байгаагаар энэ удаад монгол жүжигчидээс олныг оролцуулахаас гаднаа монголын байгаль ахуйд зураг авалтаа түлхүү хийхийг зорьж байгаа ажээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна