Хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлцгээе

2015 оны 6 сарын 2

Мэргэжлийн хяналтын байцаагчид жил бүр хүүхдийн зуслангийн үйл ажиллагаад төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийдэг. Өнгөрсөн оны шалгалтаар зуслангийн 66 хувь нь бага, дөрөв буюу 33.4 хувь нь дунд эрсдэлтэй байжээ. Харин "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээг шалгах хяналтын хуудас"-аар  41.6 хувь нь бага, тав буюу 21.6 хувь нь дунд, 16.8 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна. Тодруулбал 2014 онд зуслангуудад хоолны хордлого гарч, хүүхдүүд олноор өвчилсөн байгаа юм. Иймээс  учирч болзошгүй эрсдлээс зуслангууд урьдчилан хамгаалах шаардлагатай гэж үзэн Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөмж, гаргаж, сургалт зохион байгуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна