Даатгалын булхай “Хаан даатгал”-аас үүдсэн гэв

2015 оны 6 сарын 3

ШӨХТГ-аас өнгөрсөн сард хэвлэлийн хурал зарлан ОСНААУГ, “Хаан даатгал” компаниуд хамтран даатгал нэрийн дор иргэдээс нэг тэрбум гаруй төгрөгийг авсан талаар мэдээлж байсан. Тэгвэл үүний хариуг өнөөдөр ОСНААУГ-аас хийлээ. Тэдний зүгээс 50 мянга гаруй иргэдээс сайн дурын үндсэн дээр л 1500 төгрөгийн даатгалын мөнгө хурааж байсан гэж бодсон хэмээн гэмгүй тайлбарыг өгөв. Тэд иймэрхүү байдлаар иргэдээс гэрээ байгуулаагүй мөртлөө 13 онд 500 гаруй сая, 14 онд 190 сая, 15 онд 260 гаруй сая төгрөгийг даатгалын мөнгөнд хурааж авчээ. Харин ОСНААУГ-ын зүгээс өнөөдөр чухамдаа энэ асуудалд Хаан даатгал ХХК л буруутай гэх мэдэгдлийг хийлээ. Тэдний мэдээлж буйгаар сайн дурын үндсэн дээр гэх нэрийн дор 50 мянга гаруй өрхөөс тэрбум гаруй төгрөг зувшуулсан явдал нь зөвхөн Хаан даатгал компанийн хийсэн үйлдэл гэв. Тэгвэл Хаан даатгал компанийн зүгээс ийм тайлбар хэлж байна.Тэдний хувьд нийт 50 мянга гаруй өрхийн 40 мянгатай нь гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын мөнгө авч байсан гэв. Харин зургадугаар сарын 1-нээс даатгалын гэрээгээ ОСНААУГ цуцлах болсон нь эргээд гэрээгээ хийгээд даатгалын мөнгө төлөөд явж байсан 40 мянга гаруй өрхийн эрх ашгийг хөндсөн асуудал болоод байгааг хэлсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна