Цэцгэнд зарцуулах мөнгийг 2.5 дахин бууруулжээ

2015 оны 6 сарын 16

Нийслэлийн гудамж талбайд хоёр жилийн өмнөөс нэг, хоёр наст ургамлыг тарьж эхэлсэн. Жил бүр эдгээр цэцэгнүүдэд 500 орчим сая төгрөг, цэцэрлэгчдэд ч тодорхой хөрөнгийг сургалтанд нь зарцуулдаг. Харин энэ жил нэг, хоёр наст ургамалд зарцуулах мөнгийг 2.5 дахин бууруулж 200 сая төгрөг болгосон байна.

Энэ жилийн хувьд нийслэлийн төв 25 гудамжинд өнгийн цэцэгсийг тарина. Одоогоор Энхтайваны гүүр, Чингисийн талбай зэрэг 2-3 газарт өнгийн цэцэгсийг суулгасан. Ногоон байгууламжийн ажил дөрөвдүгээр сараас эхэлжээ.

Нийслэлийн төв 25 гудамжинд өнгийн цэцэгсийг тарина. Одоогоор Энхтайваны гүүр, Чингисийн талбай зэрэг 2-3 газарт өнгийн цэцэгсийг суулгасан. Ногоон байгууламжийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Цэцэг суулгалтыг энэ сардаа эрчимжүүлэн, наадмаас өмнө дуусгахаар төлөвлөжээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна